2023.05.22
Архидалтын эсрэг хатуу бодлого бус хөрсөн дээр буусан зохицуулалт хэрэгтэй
Архины хамааралтай, мансууруулах бодист донтсон, орон гэргүй, хамаатан садангүй амьдрахад хүнд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай Баянзүрх дүүргийн удирдлагуудын хамт уулзаж санал солилцлоо.
Эдгээр байгууллагуудад нийгэмших гэж ирдэг иргэдийн дийлэнх нь архины хамааралтай. Тэр ч утгаараа шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй талаар хэллээ. Тухайлбал,
- Төр засгаас хууль эрх зүйн дэмжлэг
- Орон байрны хүрэлцээ
- Архины хамааралтай болсон ахмад настай хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
- Архины донтолттой хүмүүстэй харилцах эрх зүйн орчин тааруу учраас шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах тухай хэлж байна.