Зүүн Азийн цэргийн шилдэг 10 жанжин
2011.03.06

Зүүн Азийн цэргийн шилдэг 10 жанжин

Бараг хүн бүхэн Грекийн агуу их жанжин Александр болон Персийн их жанжин Кир нарын тухай сонссон биз ээ. Энэ удаад Википеди нэвтэрхий тольд нэр нь бичигдсэн Зүүн Азийн орнуудын шилдэг жанжнуудыг уншигчдадаа танилцуулья. Учир нь тэдний талаар Барууны орнуудад төдийлэн сайн мэддэггүй юм. Эдгээр жанжнуудын дотор Зүүн-Өмнөд Азийн орон болох Вьетнамын хоёр жанжин багтжээ.

1.СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН И СҮН-СИН /1545-1598/

И Сүн-Син бол Япон улс Солонгос руу халдан довтолсон Имжиний дайны үед тодорсон Солонгосын тэнгисийн цэргийн жанжин юм. Тэрбээр гайхалтайтактик боловсруулж, уг дайны Үеэр болсон 23тулалдаанд бүгдэд нь ялж байжээ.Хансандогийн тулаан бол дайны явцыг бүрэн эргүүлсэн хамгийн том тулаан байсан юм. И жанжны флот дайснаасаа хөлөг онгоцны тоогоор цөөн буюу хүчээр дутуу байжээ. Солонгосын 56 хөлөг онгоц Японы 79 хөлөг онгоцтой тулалдсан байна. Гэвч байлдааны сайтар боловсруулсан тактик хэрэгжүүлснээр И жанжин ут тулалдаанд ялсан байна. Японы 66 хөлөг онгоц сүйрч, 9 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн бол Солонгосын ганц ч хөлөг онгоц сүйрээгүй бөгөөд 19 цэрэг л үрэгдэжээ. 

Магадгүй Мённянийн тулалдааныг түүний удирдсан тулаануудаас хамгийн гайхалтайнь гэж хэлж болох юм. Тэрбээр ердөө 13 хөлөг онгоцтой тулалдаанд орж, Японы 333 хөлөг онгоцтой флотыг бут цохин, хэн ч үнэмшимгүй том ялалт байгуулсан байна. Солонгосчууд жанжныхаа байлдааны гайхалтай тактикаас гадна түүний зохион бүтээсэн Мэлхий хэмээх хөлөг онгоцонд итгэдэг байв. Тус хөлөг онгоц лууны дүрс бүхий толгойтой түүнээс нь утаа гарч өнгөлөн далдлалт хийдэг байжээ.

МОНГОЛЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН ЧИНГИС ХААН  /1162-1227/


Барууны оршин суугчид ч андахгүй мэддэг Зүүн Азийн бас нэгэн алдартай жанжин бол Чингис хаан юм. Чингис хаан бол түүхэн дэх хамгийн том гүрэн болох Монголын эзэнт гүрнийг үндэслэгч билээ. Тэрбээр Дундад Ази, Зүүн Ази, Еврази, Дорнод Европ болон Ойрхи Дорнодын хэд хэдэн улсыг байлдан дагуулжээ. Тэрбээр байлдааны болон тагнуулын ажиллагааны гайхалтай тактик боловсруулж, Зүүн хойд Азийн нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэн дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж чадсан юм.

ХЯТАДЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН СҮНЗ / МЭӨ 544-МЭӨ 496/


Түүний бичсэн "Дайтахуйн урлаг" гэдэг ном нь маш алдартай бөгөөд уг номонд тулалдаанд ялахыи түүний явцыг хэрхэн удирдах зэрэг дайны философийг маш нарийн тодорхой бичсэн байдаг. Стратегийн шилмэл бүтээл болох энэ номыг хэвлэгдсэн цагаас нь хойш үе үеийн генералууд санаа, ишлэл авч байсан гэдэг. Хятадын генерал Сүнзийн үндэслэсэн дайтахуйн тактик нь цэргийн олон алдартай жанжнууд, түүний дотор Наполеон, Токугава нарыг зоригжуулан, амжилтад хүрэх замыг нь чиглүүлж байжээ.

ВЬЕТНАМЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН НГҮЕН ХҮ /1753-1792/



Нгуен Ху бол Вьетнамын Тай Сэн гүрний хоёр дахь хаан байсан КуэнгТрунгийн адил алдартай юм. 18 дугаар зууны үеийн Вьетнамын Л хааны үед тус улсыг хоорондоо дайсагнагч хоёр гэр бүлийнхэн захирч байв. Хойд нутгийн лордын танхимыг Тринх, Өмнөд нутгийн лордын танхимыг Нгуеи нар удирдаж хоёр тал улс орныг хяналтандаа авахын тулд үе үе байлддаг байжээ. Нгуен Тай Сэн гүрний алдартай бослоын удирдагч болсон бөгөөд тэрбээр Тринхийн лордын танхимыг ялж, Л хааныг түлхэн унагаасан байна. Л хаан Хятад руу зугтан гарч тус улсын эзэн хаанаас тусламж гуйжээ. Хятадын эзэн хаан Вьетнам руу цэрэг илгээсэн боловч Нгуений армид ялагдсан байна. Өлгөө тэрбээр Вьеьнамын түүхэн дэх хамгийн шилдэг жанжинд тооцогддог ажээ.

СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН КЕН ЮЛ /1537-1599/


Кён Юл бол Имжиний дайны үеийн Солонгосын армийн хамгийн чадварлаг жанжин байжээ. Тэрбээр Ичи болон Хэнгюд болсон тулалдаанд байгуулсан ялалтаараа алдаршсан байна. Ичи орчимд болсон тулалдаанд Кён Юлын 1000 цэрэг бүхий арми Японы 10000 цэрэгтэй тулалдаж ялалт байгуулснаар Жёлан мужийг Япончуудаас салган авч чаджээ. Харин Хэнгю орчимд болсон тулалдаанд түүний 2800 цэрэг бүхий арми Като Кииомас жанжинтай Японы 30 мянган цэрэгтэй армитай тулалдсан бөгөөд энэ тулалдаан нь Имжиний дайны үеэр байгуулсан гурван гол ялалтын нэг болсон юм.

ЯПОНЫ ЦЭРГИЙН ЖАНЖИН ТОГО ХЕЙХАЧИРО /1848-1934/


Японы тэнгисийн цэргийн хамгийн агуу жанжнуудын нэг ньТого Хейхачиро ажээ. Тэрбээр Орос-Японы дайны үеэр Японы эзэн хааны флотын ерөнхий командлагч байсан юм. Энэ дайнд Японы армийг ялалтад хүргэсэн хамгийн алдартай тулалдаануудын нэг бол Цусимийн тулалдаан юм. Эл тулалдаанд Оросууд нийт хөлөг онгоцныхоо гуравны нэгийг алдсан бол Хейхачирогийн флот маш бага хохирол амссан байна.

ХЯТАДЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН ЕН ШИЖОНГ/1089-1151/

Ен Шижонг бол Хятадын Сүн улсын үеийн генерал бөгөөд хөө, хуягийг уламболовсронгуй болгоход их хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр мөн тунгусуудын довтолгоог няцааж байсан бөгеөд уг дайн хятадуудын ялалтаар дууссан байна. Хятадын ард түмэн өдгөөг хүртэл Ен жанжныг тунгусуудын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан баатар хэмээн хүндэлдэг юм.

СОЛОНГОСЫН ЖАНЖИН ЮЛЖИ МАНДЕОК /598, 612-614/


Юлжи Мандеок бол Гогёрюүгийн дайны үеийн Солонгосын армийн жанжин ажээ. Гогёрюү-Сүйгийн дайн н 614 онуудад Хятадын Сун гүрний Солонгосын Гогёрюү гүрний эсрэг явуулсан довтолгоонуудын нэг юм. Юлжи Мандеркийн 300 мянга орчим цэрэгтэй арми Хятадын бараг сая гаруй цэрэгтэй тулалдан ялжээ. Энэ ялалт нь Сүн гүрнийг задран унахад нөлөөлсөн байна.

ВЬЕТНАМЫН ЦЭРГИЙН ЖАНЖИН ЛЕ ЛОИ/1345/1385-1433/

Энэ жанжин бол Вьетнамын түүхэн дэх хамгийн удаан /1428-1788/ оршин тогтносон Л гүрнийг үндэслэгч юм. 1407 онд Хятадын Мин гүрэн Вьетнамд хандсан байна. 1418 онд Ле Лои жанжны арми Мин гүрний халдан түрэмгийлэгчидтэй тэмцэж эхлэн 1427 оны дайнд ялсан байна. Тэрбээр Вьетнамын дунд зууны үеийн түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг юм.

ЯПОНЫ ЦЭРГИЙН ЖАНЖИН ТОКУГОВА ИЭЯСУ /1543-1616/


Токугова Иэясу бол 250 жил гаруй оршин тогтносон Японы Токугова Сёгун гүрнийг үндэслэгч юм. Тэрбээр Сэнгокугийн хаанчлалын үеийг дуустал хаан ширээнд заларсан бөгөөд Япон улсыг илбэн тохинуулж, нэгтгэсэн байна. Тэрбээр 90 гаруй тулалдаанд оролцжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.