Германын армийн нэрийн хуудас еврей цэрэг байжээ
2010.11.08

Германын армийн нэрийн хуудас еврей цэрэг байжээ

Дэлхийн II дайны үед Герман эмээ, өвөө, аав, ээж гээд дээшээ гурван үе нь еврей гаралтай бол хэнийг ч тэр шууд л еврей гэж үздэг байжээ. Тэр хүн үнэхээр еврей гэдэг нь тогтоогдсон бол иргэний, олон улсын байгууллагад ажиллах эрх болон цэрэгт явахыг нь шууд хориглодог байжээ. Харин тухайн хүний ээж, аав, эмээ, өвөөгийнхөн аль нэг нь еврей бол “мишлинг” буюу хагас цустан хэмээнэ хочилдог байжээ. Сонирхолтой нь олон мянган хагас цустнууд Германы армийн төлөө тулалдаж баатарлаг  гавьяа байгуулж, тэднээс олон генерал, офицерууд төрөн гарчээ. Тухайн үед Германы сонин хэвлэлүүдэд шаргал үстэй, цэнхэр нүдтэй, төгс герман цэргийн гэрэл зураг их тавигддаг байсан байна. Харин тэрхүү төгс герман цэрэг еврей эцэгтэй хагас цустай байжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.