230 энхийг сахиулагч Монгол эрс Чадыг зорилоо
Манай улсын энхийг сахиулагч 230 цэрэг эрс баасан гаригт Чад улсыг зорилоо. Тэднийг Батлан хамгаалах яамны сайд, удирдлагууд Сонсголон дах 013 дугаар ангиас үдэн гаргасан юм. Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн баг тус улсад 180 км, 260-300 км гүн умард бүсийг хариуцаж дүрвэгсдийн таван хуаранг хамгаална. Хуарангууд Суданы хилээс 660-85 км, өөр хоорондоо 35-50 км зайтай оршдог байна. Суданы Даранфурт 2003 оноос эхэлсэн үймээн, зэвсэгт мөргөлдөөнөөс болж 240 гаруй мянган иргэн Чад улсын зүүн хэсэг, Төв Африкийн Бүгд Найрамдах улсын зүүн хойд хэсэг рүү дүрвэж, ядууралд өртжээ. Хямрал бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн учир НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол гаргаж энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн юм.