Афганд энхийг сахиулах Монгол цэргүүд эх орноосоо мордлоо
2009.11.17

Афганд энхийг сахиулах Монгол цэргүүд эх орноосоо мордлоо

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын цэргийн багийн эхний ээлжийнхэн тус улс руу мордлоо. Тус улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож буй манай цэргийн багийн дайчид тус улсын улсын нийслэл Кабул хотод байрлах АНУ тэргүүтэй олон үндэстний цэргийн “Eаgers” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэнэ. Өмнө нь Монгол дайчид Ирак улсад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж цөөнгүй удаагийн халдлагыг таслан зогсоож олон мянган хүний амыг аварсан гавьяатай.

Афганистаныг зорьж буй энэхүү цэргийн багийн бие бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь өмнө нь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд 1-3 удаа үүрэг гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 18 анги, байгууллагаас шилэгдсэн 120 офицер, ахлагч багтаж байна.

Цэргийн багийн нэгдүгээр ээлжийн хамт Афганистаны үндэсний армийг сургаж дадлагажуулах үүрэгтэй сургалтын хөдөлгөөнт багийн есдүгээр ээлж мордсон байна. Өнгөрсөн хугацаанд артиллерын сургалтын хөдөлгөөнт багийн сургагч нар Афганистаны армид 2500 гаруй гэрээт цэрэг, 1200 гаруй офицер, ахлагчийг артиллерийн мэргэжилд сурган дадлагажуулж, 300 орчим их буу, миномёт засварласан аж.

Өнөөдөр Афганистан улсад цагийн байдал түгшүүртэй байгаа учир манай цэргүүдэд ямар ч эрсдэл учирч болохыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед тус улсад Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улс төрийн байдал хурцдаж, халдлага дайралт өдөр бүр гарч буйн зэрэгцээ талибанчуудын үйл ажиллагаа идэвхжиж зарим бүс нутгийг өөрсдийн хяналтдаа авч байгаа.
Энэ бүгдээс шалтгаалж цэргийн багийн явах хугацаа хойшлогдсоор өчигдрийг хүргэсэн юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.