Азийн орнууд цэргийн хүчээ улам бэхжүүлж байна
2011.01.17

Азийн орнууд цэргийн хүчээ улам бэхжүүлж байна

Хятад, Тайвань, Вьетнам, Өмнөд болон Умард Солонгос зэрэг Ази тивийн орнуудын хооронд байнга зөрчил дэгдэх боллоо. Азийн орнуудын Засгийн газрууд сүүлийн үед батлан хамгаалах салбартаа маш их хөрөнгө хаяж байна. Ялангуяа Хятад улс. Дэлхийн хамгийн олон цэрэгтэй энэ улс «Манай зэвсэгт хүчин зөвхөн аюулгүй байдлаа хангахад зориулагдсан» гэж мэдэгддэг. Харин энэ талаар ОХУ-ын Улстөр, цэргийн анализын хүрээлэнгийн шинжээч А.Храмчихин «Хятадын цэргийн зардал 2009 онд 15.3 хувиар өсч, 70,2 тэрбум долларт хүрсэн. Гэвч тэд бодит тоогоо үргэлж дардаг. Мөн шинэ зэвсэг, техник авахад жилд 30-45 тэрбум доллар зарцуулдгийг нь нэмэх ёстой» гэж мэдэгдлээ. Түүнийхээр Хятадад тив алгасах 200 балластик пуужин байдаг гэнэ. Хятадын «Global Times» сонин «US destructive role in Northeast Asia» нийтлэлдээ «Манайхны хөлөө норгох газарт бусад улс орон живнэ» хэмээн бичжээ. Үнэхээр ч хятадууд техник, технологийн түвшнээр АНУ зэрэг орноос зарим талаар хоцрогдсон ч тоогоороо хэнийг ч няц дарчихаж дөнгөх байх. Сүүлийн найман жилд цэргийн зардлаа дөрөв дахин нэмсэн манай урд хөрш ийнхүү супер гүрэн болж хувирлаа. Азийн орнуудын армийн талаарх материалыг хүргэе. Энд манай хойд хөрш ОХУ-ыг оруулаагүй болно.


Азийг үе үе дарьтай торх болгон хувиргах хоббитой Умард Солонгос 24 сая хүнтэй /2008 оны 10 cap/. Энэ улс албан мэдээгээр 1,1 сая цэрэгтэй ч зарим эх сурвалж бараг хоёр саяд хүрнэ гэдэг. Харин нөөц хүч нь 4,7 сая. Мөн цөмийн зэвсэгтэйг нь мартаж болохгүй.


Вьетнамын цэргүүд Ханой хотын 1000 жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр. Энэ улсын хүн ам 85,8 сая /2009.04.01/. 484 мянган цэрэгтэй, нөөц хүч нь дөрвөн сая. Вьетнам, Хятад улсуудодоо ч Хятадын өмнөд далайд газар нутгийн маргаантай байгаа.


Хятадын армид шинээр татагдсан цэргүүд Аньхай мужийн лагерьт сургуулилт хийж байна. Энэ улсын хүн ам нэг тэрбум 341 сая 971мянга /2011.01.09-ний байдлаар/. 2,3 сая цэрэгтэй Хятадын нөөцхүчийг 18-35 насны 36,5 сая иргэн бүрдүүлдэг
.


Өмнөд Солонгосын хүн ам өмнөд хөршөөсөө хавьгүй олон.2009.12.31-ний байдлаар Өмнөд Солонгос 49 сая хүнтэй, 687мянган цэрэгтэй, нөөц хүч нь 4,5 сая. Энэ улсын цаана хүчирхэг холбоотнууд болох АНУ, Япон гүрнүүд байгааг мартаж болохгүй.


Тайванийн армийн "Hukou" сургуулилтын үеэр. Хүчирхэг Хятадынтэврэлтээс мултрахыг эрмэлзэгч Тайваньд АНУ 6,4 тэрбумын зэвсэг зарсан. 23 сая хүнтэй Тайвань хичнээн их зэвсэг худалдан авсан чхятад лууны цэргийн аварга машиныг зогсоож чадахгүй биз ээ
.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.