ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилов
2020.07.23

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа. 

Б.Баасандорж нь төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.

Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус яамны хамт олон болон харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцуулав.