2020.06.08
Ардчилсан нам Монгол өрх бүрд өсөлтийг авчрах мэдлэгтэй, боловсролтой залуусаа илгээлээ
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн
- 71.4 хувь нь өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй залуус,
- 50 хувь нь 40 хүртэлх насны залуус,
- 46 хувь нь Эдийн засагч,
- 33 хувь нь Хуульч, эрх зүйч,
- 7,6 хувь нь Инженер мэргэжилтэн байна. Мөн 17 эмэгтэй нэр дэвшиж байна.
Энэ бол Ардчилсан нам бүх гишүүдийн оролцоотой шийдвэр гаргадаг болсны үр дүн, фракцуудын хуйвалдаанд автаж "хүслээр" нь шийдвэр гаргахаа больсны үр дүн, мөнгөтэй нэгний халаасанд багталгүй бүх гишүүд, нэр дэвшигчид татвараараа санхүүжиж, түүнийгээ "шилэн" нээлттэйгээр зарладаг болсны үр дүн.
Ардчилсан нам Монгол өрх бүрд өсөлтийг авчрах мэдлэгтэй, боловсролтой залуусаа илгээлээ. Таны сонголт мэргэн байна гэдэгт итгэлтэй байна.