2020.06.07
Төв аймгийн Бүрэн сумын иргэдтэй уулзлаа
Монгол төрийн их удирдагч Ж.Самбуу, Эрүүл мэндийн сайд Г.Туваан агсан нарын төрсөн нутаг Бүрэн сумынхаа иргэдтэй уулзлаа.
Бэлчээрийн доройтол, цөлжилт бидний өмнө бий болсон бодит асуудал гэдгийг Ширчин ах, гавьяат малчин Батпүрэв гуай зэрэг уулзсан хүн бүр ярьж байна.
Өнөөдөр энэ асуудал зөвхөн малчдын асуудал бус Монгол хүн, нүүдлийн соёл иргэншлийн ирээдүйтэй холбоотой асуудал гэдгийг санал нэгтэйгээр дэмжиж байна. Хамтдаа шийдэл гаргаж, тэмцэх цаг нь иржээ. Дорвитой төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байна.
\