"ШИНЭ ЭВСЭЛ" 76 нэр дэвшигчтэйгээ тангарагийн гэрээ байгууллаа
"ШИНЭ ЭВСЭЛ" өнөөдөр 29 тойрогт сойж байгаа 76 нэр дэвшигчтэйгээ тангарагийн гэрээ байгуулж, тангараг өргөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нэр дэвшигчдийн дотор 15 инженер, 16 эдийн засагч, 12 хуульч, эрхзүйч, улс төр судлаач, 8 эмч, багш байгаа бөгөөд боловсролын зэргээр нь авч үзвэл 2 профессор, 8 доктор, 28 магистр, 31 бакалавр байна.
Алдагдсан шударга ёсыг эргүүлэн олж авахын тулд эдгээр нэр дэвшигчдийг "ШИНЭ ЭВСЭЛ" дэвшүүлж байгаа юм.
"...УИХ-ын .. дугаар тойрогт нэр дэвшигч би Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, Монголын ард түмний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглаж байна. Хэрэв миний бие эх орон ард түмнийхээ эрх ашгаас урваж, Монгол Улсын хуулийг зөрчвөл ёсзүйн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахыг андгайлан тангараглаж байна” хэмээн гэрээнд тусгажээ.