Монгол ардын нам нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм.
Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй.
Ингэхдээ,
- Нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй
- Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой,
- Гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.
УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.
УИХ-ын сонгуулийн 17-р тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй УИХ-ын дэд дарга ,УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар хариуцлагын гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.