УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах өргөдлөө өглөө
2020.04.20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах өргөдлөө өглөө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.20/ мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Намаас гарах өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН намаас гарах өргөдлөө хүргүүлсэн. Н.Энхбаяр дарга өөрийн гараар хүлээж авсан. Н.Оюунбаатар даргад бас хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 24 хүртэл бие даагчид мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа дуусна. Би хэд хэдэн намуудад тодорхой санал хүргүүлсэн. Би өөр намд орох уу бие даах уу гэдэг шийдвэрээ ирэх гурав дахь өдөр гаргана" хэмээн тодотголоо.