2020.04.21
УИХ-ын гишүүн Л.Болд тусгаарлалтаас гарч, ажилдаа оржээ
УИХ-ын гишүүн Л.Болд хөл хорионы тусгаарлалтаас гарч, намын ажил, эвслийн хуралдаа идэвхийлэн оржээ.
Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан билээ.
Тусгаарлалтад байх хугацаандаа “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан” хэмээн шинжилгээний явцын талаар мэдээлж байв.
УИХ-ын гишүүн Л.Болдтой хамт МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар тусгаарлагдаад байсан билээ.