Ц.Байгалмаагийн талаар ТАНЫ МЭДЭХГҮЙ 15 БАРИМТ
2020.05.13

Ц.Байгалмаагийн талаар ТАНЫ МЭДЭХГҮЙ 15 БАРИМТ

Ц.БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 15 БАРИМТ

НИТХ-ын төлөөлөгч, Инженерийн шинжлэх ухааны доктор Ц.БАЙГАЛМАА. Түүний нэрийг та элдэв дуулиан, сандал ширээ булаацалдсан мэдэгдэл, улиг болтлоо сонин, хэвлэлийн хуудаснаа заларсан ярианаас олж харахгүй. Харин хийсэн ажлууд, санаачилсан төслүүд нь бидний нүдэн дээр ажил хэрэг болон харагдаж буй.

Тэрээр Японы асар өрсөлдөөнтэй нийгэмд олон жил “чанагдсан” хүн ба Япон Улсад 10 гаруй жил багшилсан “ТОЛГОЙТОЙ” нэгэн. Ингээд түүний талаарх сонирхол татам баримтуудыг хүргэж байна.

1. Түүний өсч торнисон газар бол БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Тэрээр эцэг, эхээсээ долуулаа бөгөөд айлын 5 дахь хүүхэд болон мэндэлжээ. Нийслэлийн 1-р дунд сургуулийн тооны ангид суралцаж байжээ. Тэдний гэр бүлийхэн инженер, физик, тооны шинжлэх ухаан талдаа сонирхолтой хүмүүс байдаг ба бүгдээрээ инженерийн чиглэлээр гадаадын улс оронд суралцаж мэргэжил эзэмшиж байжээ.

2. Улсын физикийн олимпиадын ХОЁР УДААГИЙН АВАРГА

МУИС-ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдэхэд элсэн орж, физикийн олимпиадад 8-р анги, 10-р ангидаа орж тэргүүлж байжээ. Мөн математикийн хичээлдээ ч дуртай байсан бөгөөд 7 дугаар ангидаа математикийн олимпиадад оролцож, хотод байр эзэлж байв.

3. 15 наснаасаа хойш аав, ээжээсээ МӨНГӨ АВЧ ҮЗЭЭГҮЙ

Тэрээр багаасаа биеэ даасан хэрсүү хүүхэд байсан бөгөөд хичээлийнхээ гадуур өөрийн сонирхлоороо орчуулга хийж мөнгөө цуглуулан аялдаг байжээ. Мөн Монголын төрийн тэргүүн Япон улсад айлчилах үеэр Японы хатан хаан болон тэргүүн хатагтай нарын орчуулагчаар ажиллаж байжээ.

4. АЯЛАХ нь түүний хобби

Тэрээр Европын ихэнх улсад очиж үзсэн ба нийт 30 гаруй орноор аялаж байжээ

5. Судлаачийн хувьд хэвлүүлж нийтлүүлсэн материал их боловч патентийн тухайд та бүхэндээ онцолж хүргэе. Олон улсын оюуны өмчийн 7, Монгол Улсын 1 ПАТЕНТТЭЙ

6. Японд инженерийн чиглэлээр суралцсан анхны ЭМЭГТЭЙ оюутан

Боловсролын яамнаас анх Японы инженерийн коллеж буюу Коосэн гэж нэрлэдэг сургуульд Монголоос хүүхэд сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр хүүхдийн нэг нь Ц.Байгалмаа

7. Япон хэлний бэлтгэлийн хамгийн өндөр оноотой ТӨГСӨГЧ

Тэрээр 18 насандаа Япон Улсыг зорихдоо хоёр долоо хоногийн хичээл хоцорч очиж байсан ч хамгийн өндөр оноотойгоор төгсөж чадсан шилдэг оюутан байлаа

8. Тэрээр 7 ТЭТГЭЛЭГТ тэнцэж байсан

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг, Монбуши, Ротэри, Tokyo foundation, Khonjou, гэх мэт Японд сурдаг 2000 гаруй гадаад оюутан шалгалт өгөхөд 20 оюутан л шалгаруулж авдаг маш өрсөлдөөнтэй тэтгэлэгт шалгарч байжээ.

9. Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын АНХНЫ ТЭРГҮҮН

Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв аж үйлдвэрлэл, техник технологийн хурдаараа дэлхийд тэргүүлдэг. Энэхүү Үндэсний Технологийн Хүрээлэнгийн төлөөлөл Монгол улсад ажиллаж эхэлснээр аж үйлдвэрлэл, техник технологийн салбарын хөгжлийн бодлогод авч хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээлэл, туршлагын томоохон түшиц суурь бий болж буй юм.

10. “Нэг хот- нэг стандарт” САНААЧЛАГЧ

Энэ талаар тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “2019 оноос Хотын стандарт гэдэг ойлголт анхаарлын төвд орж, ажил хэрэг болж эхэлсэнд баяртай байгаа. “Нэг хот-Нэг стандарт”-ын үндсэн санаа нь хотын төв болон хотын захад амьдарч байгаа иргэн адилхан боломжтой, адил орчинтой байх ёстой. Нийгмийн харилцааг зохицуулдаг стандарт нь нэг ижил, үүнийг зохицуулдаг хууль журмууд нь тодорхой, хоорондоо уялдаа холбоотой гараасай гэсэн санаа” гэжээ

11. НИТХ дахь МАН-ын бүлгийн ДЭД ДАРГА

12. НИТХ-ын даргад ӨРСӨЛДӨЖ байжээ

13. АНУ-ын ХАРВАРДЫН их сургуулийн СУДЛААЧ

Харвардад хийсэн шулуун гэдэсний хорт хавдрыг автоматаар оношлох төслийг АНУ-ын Засгийн газар дэмжиж, өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгжүүлж байна. Тухайн үеийн судалгааны ажил нь одоо бидний яриад байгаа хиймэл оюун ухааны суурь онолыг анагаахын салбарт оношилгоонд ашигласан анхны судалгааны нэг байжээ.

14. МАССАЧЮССЭТСИЙН нэгдсэн эмнэлгийн Радиологийн тэнхимд СУДЛААЧ БАГШ

15. Тэрээр “ЭКО ЗУУХ-УТААГҮЙ ЗУУХ”, япон машинд зориулсан “МОНГОЛ ХӨГЖИМ М1” хөгжим зэргийг бүтээжээ