Алтан төлийн эзэд Аварга малчин боллоо
УИХ-ын намрын чуулган завсарлаад байна. Төрд түинээ төлөөлөн ажиллаж байгаа гишүүд дүүрэг, орон нутгууддаа очиж ажиллаж байна. УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймагт ажиллаж байгаа бөгөөд нутгийнхандаа сайхан мэдээтэй очжээ.
Жил бүрийн сар шинийн баярын өмнө “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”, “АВАРГА СААЛЬЧИН”, “АВАРГА ТАРИАЛАНЧ” хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай билээ.
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА” хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа Хонгор нутгийн алдартнуудаа танилцуулж байна.
“МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар:
1. Баацагаан сумын малчин Ж.ГАНЗОРИГ
2. Бууцагаан сумын малчин Б.МАГВАНСҮРЭН
3. Баянлиг сумын малчин С.БАНДИ
4. Баян-Өндөр сумын малчин З.БАТЦООДОЛ
5. Гурванбулаг сумын малчин Д.ЦЭНДСҮРЭН
6. Галуут сумын малчин Х.АМГААБАЗАР
7. Заг сумын малчин Б.ЛУВСАНБАТ
8. Хүрээмарал сумын малчин А.БАТДЭЛГЭР
9. Хүрээмарал сумын малчин С.СУМЬЯАБАЗАР
10. Өлзийт сумын малчин Б.БАТ-ОЛДОХ
“АВАРГА СААЛЬЧИН”-аар:
1. Баянлиг сумын саальчин Ж.МАНДАХ
2. Өлзийт сумын саальчин С.ОЮУНЧИМЭГ
“АВАРГА ТАРИАЛАНЧ”- аар:
1. Баянхонгор сумын тариаланч С.ОЮУНСҮРЭН нар тус тус тодорчээ. УИХ-ын гишүүн М.Билэгт ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн аваргууд болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүслээ.
Баянхонгор аймагт Алтан төлийн эзний шагнал гардсан малчид дараа жилд нь Улсын аварга малчны хүндтэй алдрыг хүртэж буй гурав дахь тохиолдол өнөөдөр давтагдлаа. 2018 онд алтан төлийн эзэн болж байсан Бөмбөгөр сумын Улаан сайрын нэгдүгээр багийн малчин Моломын Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил улсын аварга малчин болсон бол мөн онд алтан төлийн эзний шагнал гардаж байсан Хүрээмарал сумын Цорж багийн малчин Сандагийн Сумъяабазар өнөө жил улсын аваргын алдар хүндийг хүртэв.
Өнгөрсөн жил Бууцагаан сумын малчин, улсын аварга малчин Галтайн Хүрэлбаатар алтан төлийн эзэн болсон бол өнөө жил малчны бүлгийнх нь малчин Б.Магвансүрэн улсын аварга малчин болсон байна. М.Билэгт гишүүн алтан төлийн шагнал гардуулахдаа ирэх жил улсын аварга малчин болоорой хэмээн ерөөдөг нь ийнхүү бодит биелэлээ олоод байгаа ажээ. Шандаст хүлгийн жолоо атгаж өссөн малчны шар охин төрийн түшээгийн үүргээ маш сайн гүйцэтгэж малчин, мал хоёрын тухай маш сайн дуугарч тэдний дуу хоолой болж чадаж байгаа учраас гишүүндээ малчид нь ам сайтай юм байдаг юм.
Ц.Соёлмаа