2020.01.23

О.Баасанхүү: Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч оролцох ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар, ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг явж байх үед нэг зарчимын зөрүүтэй санал ороод дэмжигдсэн. Энэ нь хэрвээ эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал ХЭҮК шууд үүрэгт ажлаас нь түтгэлзүүлнэ гэж байсан. Болзошгүй гэдгийг яг юу гэж ойлгох нь тодорхойгүй. Би хууль зүйн байнгын хорооны гишүүн биш учраас засаарай гэсэн санааг хэлсэн. Энийг яаж оруулж өгсөн бэ?

Эрүү шүүлтийг гаргахгүй байх ёстой, хүний эрхийг дээдлэх ёстой гэдэг ухагдахууныг дэмжиж байна. Болзошгүй гэдэг үгийг гайхаад байна. Эрүү шүүлт явуулах гэдэг өөрөө гэмт хэрэг. Шүүхээр энэ асуудлыг шийдэх ёстой. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч оролцох ёсгүй.