2019.10.24

Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэн хуулиар баталгаатай эдлэх эрхээ эдлэж чадаж байна уу?

Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Бид өнөөдөр маш хүнд нөхцөл байдлыг яриад байна. Гэтэл хүний эрхийг хангах асуудлыг л УИХ-ын гишүүд анхаарах ёстой. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бол Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гээд заачихсан байна. Нийт 18 эрх бий. Гэтэл 1992 оноос хойш 30 жилийн хугацаанд эдгээр эрхээ эдэлж чадаж байна уу? Дүгнэлт хийсэн үү?

Хуулийн үзэл баримтлалыг харахад нөхцөл байдлын хүнд асуудлыг дурдсанаас биш нийт улсын хэмжээнд хүний эрхийн талаарх тоо баримт алга байна. Мөн хууль тогтоомжийн уялдаа муу, чиг үүргээ хэрэгжүүлэх төсөв хүрдэггүй гэх мэт жижүүрийн зүйлсийг бичжээ. Би арай өөр түвшинд иж бүрнээр нь шинэчилсэн байх гэж бодож байлаа.

Харин бид 2 жилийн өмнө өдөр бүр утааны аюулыг шаардаж байж Засгийн газраас шийдвэр гарч, сайжруулсан түлшийг гаргаж асуудал нааштай болж байна."

Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариуллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: