Хятад үрийн Монгол төмс баяртай
2012.09.27

Хятад үрийн Монгол төмс баяртай


  • Тус үзэсгэлэнд энэ жил Франц улсын зургаан аж ахуйн нэгж оролцож байгаагаараа онцлогтой
  • үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуй нэгж, 17 аймгийн төлөөлөл болсон 150 гаруй тариаланчид, иргэд оролцож, үзэсгэлэн худалдааг үзэж, сонирхсон юм.
Монгол хөрсөнд Солонгос үрээр тарьж, ургуулсан амтат гүзээлзгэнэ, шинэ ургацын төрөл бүрийн хүнсний ногоо, утаж, амталсан загас, сүү, цагаан идээ, байгалийн цэвэр зөгийн бал, Франц бяслаг, цөцгий, говийн улаан гоёо, ингэний хоормог, жимсний чанамал гээд арааны шүлс асгаруулам өнгө, өнгийн амттан “Мишээл экспо”-д иржээ. Э

нэ бол өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2012” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын хөлс, хүчээ шингээж үйлдвэрлэсэн “органик” бүтээгдэхүүнүүд юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва,  ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, Б.Цогтгэрэл, төрийн нарийн бичгийн дарга Г.Золжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Франц улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон албаны бусад төлөөллүүд, хөдөлмөрчид, иргэд оролцсон юм.

Тус үзэсгэлэнд энэ жил Франц улсын зургаан аж ахуйн нэгж оролцож байгаагаараа онцлогтой. Түүнээс гадна “Мах” импекс, “Талх чихэр”,  “Батбайгаль”, “Жүр-Үр”  зэрэг үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуй нэгж, 17 аймгийн төлөөлөл болсон 150 гаруй тариаланчид, иргэд оролцож, үзэсгэлэн худалдааг үзэж, сонирхсон юм. Үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо”-гоос гадна зургаан дүүрэгт хуваарийн дагуу 13 байршилд зохион байгуулж байна. Мөн энэ үеэр иргэдэд зөв хооллолтын талаар зөвлөгөө өгч, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах явуулын лаборатори ажиллаж байна. Үзэсгэлэнг нээж, холбогдох албаны хүмүүс ёслолын тууз хайчилж, оролцогчдод амжилт хүссэн.

Харин дараа нь  уламжлал ёсоор урлагийн тоглолт зохиогдсон бөгөөд энэ үеэр МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул  “Бор борын бялзуухай”-г эгшиглүүлж,  МУГЖ  Ганзориг тариаланчдын сүлд дуу болох “Алтан намар”-ыг дуулсан юм. Түүнчлэн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний бүжиг бүжиж, монгол соёлын гайхамшгийг гадны зочид, төлөөлөгчдөд мэдрүүлсэн. Урлагийн тоглолтыг үзэж сонирхсоны дараа ҮХАА-н сайд Х.Баттулга үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг амталж, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцлаа. Сайдын эхний зочилсон эхний хэсэг бол Төв аймгаас оролцож буй Т.Хажидмаагийнх байв. Тэрбээр гэр бүлийн хамтаар Монгол хөрсөнд Солонгос үрийн  гүзээл­згэнийг амжилттай тарьж ургуулсан бөгөөд шинэ ургацын тарвас, улаан лоолиор биднийг дайлав. Түүний тарьж ургуулсан шагайн чинээ гүзээлзгэнийн амт зочид, төлөөлөгчдөд ихэд таалагдсан бөгөөд салбарын сайд Төв аймгаар тэр тусмаа Т.Хажидмаагийнхаар зочилж, өрхийн үйлдвэрлэлтэй нь танилцахаа амласан.

Мэдэхгүй хүнд тасалгааний цэцэг шиг харагдах том, том навчтай ваартай модноос амтат гүзээлзгэнэ ургадаг аж. Т.Хажидмаагийн ургуулсан гүзээлзгэнэ Улаанбаатарын гудамжинд зарагддаг хуванцар савтайгийн дэргэд жинхэнэ органик бүтээгдэхүүн гэдэг нь амтнаасаа мэдрэгдсэн юм. Өнгөний хувьд нийслэлд худалдаалагддаг гүзээлзгэнийг гүйцэхгүй ч амтын хувьд дагуулахгүй гэдгийг амталж үзсэн бүхэн хэлж байсан юм.
Завгүй хүмүүст зориулсан "Амар" нэрийн бүтээгдэхүүн
Амтат гүзээлзгэнээр дай­луулс­­­ны дараа бид “Органик Монгол” хөтөлбөрт хамрагдан, хоршоолол байгуулж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэдтэй уулзсан юм. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэд Сэлэнгэ аймгаас оролцож байгаа бөгөөд “Амар” нэртэй нэрийн бүтээгдэхүүнтэй болсон тухайгаа бидэнд хуучиллаа.

Тодруулбал, тус хоршооллын ахлагч Баярмаа завгүй хүмүүст зориулан “Амар” хэмээх бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Тэрбээр орон нутгийнхаа ногоочидтой хамтран Голланд, Белги зэрэг шилмэл үрийн төмс, хүнсний ногоогоо  хальснаас салгаж, угааж цэвэрлээд вакум уутанд  савлаж, худалдаалдаг аж. Тэдний “Амар” нэрийн бүтээгдэхүүн нь Сэлэнгэ аймаг­таа хэдийнэ танигдсан бөгөөд хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан гэнэ. Одоогийн байдлаар төмс, лууван, шар болон хүрэн манжинг энэ мая­гаар савлаж, худалдаанд гаргаж байгаа бөгөөд цаашид бүтээг­дэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, бизнесээ өргөжүү­лэх хүсэлтэй байгаагаа  уламжилсан юм.

Сэлэнгэ айм­гийн “Амар” нэрийн бүтээг­дэхүүн нийслэлийнхний таа­шаалд ч нийцсэн бөгөөд хоолны үйлчилгээ эрхэлдэг хүмүүст илүүтэй таалагдаж байгаа нь энэ үеэр анзаарагдсан юм. Учир нь тэд хүнсний ногоогоо хальсалж, цэвэрлэх гэж  маш их цагийг гарзаддаг бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авснаар баталгаатай ногоогоор үйлчлүүлэгчээ дайлахаас гадна цаг заваа хэмнэх боломжтойг олзуурхаж байв.

Нийтлэлч
Х.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.