Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны 2025.06.10ны өдрийн хуралдаанаар Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн байр суурь илэрхийллээ.
Манай дэд хорооноос Хүний хөгжил боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх талаар тодорхой албан шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Мөнгөтэй болсны дараа хүндээ хөрөнгө оруулна гэвэл бидний хөгжил улам л хойшлох гээд байна. Тийм учраас бусад улс орнуудын түүхийг харахад эрдэм боловсролтой ялангуяа технологи шингээсэн зүйл хийсэн газар л хөгжөөд байгаа. Тэгэхээр төсвийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээ гээд босго тогтоож өгмөөр байгаа юм. Тэгэхгүй болохоор бодит байдал дээр тухайн үеийн Төсвийн сангийн яам байдаг юм уу, төсвийн захирагч хэлэлцүүлгийн шатанд юм уу ингээд л хойшлуулчхаад байгаа. Зоригтойгоор л хүнийхээ хөгжилд оруулах юмаа л нэмэгдүүлэхгүй л бол хөрөнгө оруулалтын зарим шаардлагагүй ажлуудаа больж болно шүү дээ. Маш том үнийн дүнтэй. Нэг компани олоод л нэлээн өндөр хэмжээний ашиг олоод л энэ нь эдийн засгийн үр өгөөжөө өгч чадахгүй байгаа. Жишээлбэл зарим аймагт бүх сумдаа засмалаар холбочихсон тэр ямар эдийн засгийн үр өгөөж байгаа юм. Тэгэхэд боомт чиглэлийн төмөр замуудаа холбож чадаагүй л байгаа шүү дээ. Яг л ийм тогтолцоогоор явж ирсэн шүү дээ.Мөнгө байхгүй гээд үзэх юм бол мөнгө зөндөө байгаа.Тэгэхээр үүнийг нөхөн сэргээгдэхгүй уул уурхайн баялгаас орж байгаа мөнгөнөөс нөхөн сэргээгдэх энэ салбар луу руугаа оруулах тэр тогтолцоог нь оновчтой бүрдүүлж өгөөд л явчихвал шал өөр болно л гэж хувьдаа бодож байгаа. Мөнгө байхгүй, мөнгө нь хүрэхгүй гээд байвал хэзээ ч хүрч чадахгүй. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг байгаа гэвэл болно. Би хий хоосон поп юм яриагүй. Би бол Дорнод аймгийн Засаг даргаар 9 жил ажилласан. Дорнод аймаг 300 бага ангийн багштай. Бид нар 10 жилд бүх багшийг орон сууцтай болгоно гэж зорилт тавиад жилд 30 багшид 20 сая төгрөг бид нар өгч байгаа. Уул уурхайгаас орон нутгийн өөрийнх нь хамтын ажиллагааны гэрээнээс орсон орлогоо л бид нар зоригтой зарцуулж байгаа юм. Бага ангийн бүх багшаар дамжаад бүх хүүхэд сургуульд сурна. Тэр багшаар дамжаад энэ баялгийн өгөөж чинь бүх айлд оччихоод байхгүй юу. 5 жилийн дараа 10 жилийн дараа Дорнодын хүүхдүүд зүгээр л Монгол Улсад бүх салбартаа тэргүүлнэ. Би энийг баталгаатай хэлнэ.Тэгэхдээ энэ хугацаа урт орно. Тиймээс үүн рүү зоригтой өөрчлөлт хийе. Энэ дээр дуу хоолойгоо гаргая аа. Манай бодлогын хороо энэ дээр нь тодорхой шийдвэр гаргаж өгөөч ээ л гэдэг ийм л хүсэлттэй байгаа юм.