”За нөхөр минь, чи ер нь сурлага муутай явахгүй нь ээ”
2012.08.27

”За нөхөр минь, чи ер нь сурлага муутай явахгүй нь ээ”


  • Түүгээр ч зогсохгүй Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн.
“Женко” Баттулга гэхээр танихгүй хүн монголд ховор. Зураач, тамирчин, бизнесмэн, улстөрч гээд түүнд хийж үзээгүй ажил ховор. Тиймээс ч өдгөө тал бүрийн салбарт хүч үзэж, өөрийн бизнес болон улстөрд амжилттай яваа эрхэм билээ. Тэрбээр анх бизнесээ электрон бараанаас эхэлсэн бөгөөд Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Улмаар бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ.

Түүгээр ч зогсохгүй Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн. Мөн сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн болохгүй. Харин улс төрд орох болсон түүх нь тун энгийн. Тодруулбал, 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон гэдэг. Гэтэл Х.Баттулгын аав, ээж хоёр нь “Аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч” гэж. Улмаар хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн ажээ. Түүнийг нь харсан иргэд манай нутгийн бизнесмэн хэмээн ярьцгаадаг болж. Ингэж нутгийн бизнесмэн гэж дуудуулах нь мэдээж түүнд таалагдсан гэдэг. Ийнхүү ер нь улс төрд нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн гэдэг.

Тэгээд л үзсэн, гараад л ирсэн гэдэг шүү. Дашрамд дурьдахад тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байсан гэдэг. Наймдугаар анги төгсдөг жил нь ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг” гэжээ. Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү Дүрслэх урлагийн дунд сургуульд элсч, төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.