СХД-т “UP” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна
2019.12.10

СХД-т “UP” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна

СХД төгсөх ангийн сурагчдынхаа ЭЕШ-ын оноог дээшлүүлэх "UP" төслийн 2 дахь жилийн нээлт боллоо. 2018-2019 оны хичээлийн жилд UP төслийг хэрэгжүүлснээр ЭЕШ-ын дундаж оноогоо 11.7 хувиар нэмэгдүүлжээ.

Мөн 2 сурагч 800 оноо авсан гээд олон амжилт гаргасан байна. “UP” төслийн хүрээнд Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран гүнзгийрүүлсэн давтлага сургууль бүрт хэрэгжүүлжээ.

“UP” төсөл хэрэгжүүлэхэд сурагчдаа бэлтгэн амжилт үзүүлсэн багш, сургуулиудаа дүүргийн зүгээс урамшуулсан байна. Учир нь дан ганц хүүхдийн хичээл зүтгэлээс гадна багш, эцэг эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй юм.

2019-2020 оны хичээлийн жил дуусахад 6 сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ хугацаанд ЭЕШ-даа амжилттай бэлтгэж өнгөрсөн жилийн амжилтуудаа бататгаж улам хичээн ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ.

Up төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан #UP төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож шилдэг сурагчид, шилдэг багш нар, мөн шилдэг сургуулийг шалгаруулж шагналыг гардууллаа.