2019.11.29

А.Сүхбат: Генетик гэдэг үгийг Удам зүй гэж орчуулж болно

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн\  хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Цаг үеэ олсон хууль учраас яаралтай дэмжиж батлах нь зүйтэй гэж бодож байна. Монгол улс хэдэн төрлийн ургамалтай юм ямар нөөцтэй вэ гэдэг судалгааг хөгжүүлэх шаардлагатай. 

Хуулийг баталсанаар иргэн хуулийн этгээд, эдийн засагт бодитой эерэг дүн гарна гэсэн тооцоо байна. Манайхан орчуулгын хууль оруулаад ирдэг. Энэ тал дээрээ ажлын хэсэг анхаараарай. Гадаад үг хэллэгээ багасгамаар байна. Генетик гэдэг нэрийг Монголоор орчуулж болно  удам зүй, гарвал зүй гэж эрдэмтэд маань бичиж байсан шүү энэ асуудлууд дээрээ анхаарай.