УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ
2019.11.15

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар тойргийнхоо Ерөнхий Боловсролын 67, 76, 74, 121, 105 дугаар сургуулиудын дунд ЭЕШ-д бэлтгэх зорилгоор “Сорилго шалгалт-2019”-ыг зохион байгууллаа.

Сорилго шалгалтанд энэ жил 12 дугаар ангиа төгсөх 500 гаруй сурагчид хамрагдсан байна. Энэхүү шалгалтыг Д.Сумъяабазар гишүүний ажлын алба «Цахим сорилго» компанитай хамтран сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, нийгэм, математик гэсэн гурван хичээлээр урьдчилсан шалгалт авч төгсөх ангийн сурагчид идэвхитэй оролцлоо.

Сорилго шалгалтын дүнг автомат дүн засагч машинаар засаж «Цахим сорилго» компани бүрэн хариуцан ажиллаж мэдээлэх юм. Энэхүү сорилго шалгалтын гол зорилго нь Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж, ЭЕШ-ын чанарт ахиц гаргах зорилгоор зохион байгуулж байна. Дараагийн сорилго шалгалт ирэх оны 4 дүгээр сард авна. Тэр болтол ЭЕШ-ын хичээлүүддээ маш сайн хичээж бэлдэж амжилт гаргаарай хэмээн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар захиж байлаа.