Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавьлаа
2019.11.01

Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавьлаа

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 134 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, шав тавьлаа.

Тус өргөтгөл нь 2019-2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдах юм.

Өргөтгөлийн ажлыг “Энигма констракшн” ХХК барьж гүйцэтгэх юм.