2019.11.11
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ СХД-ийн 170-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол ёс уламжлал, ахуй соёлоор сургалт явуулдаг СХД-ийн 170-р цэцэрлэгтэй танилцаж багш эцэг эхчүүдтэй уулзлаа.
170 дугаар цэцэрлэг орчны тохижилт, сургалт, арга зүй зэргээрээ дүүрэгтээ төдийгүй улсдаа жишиг болохуйц бөгөөд салбарын яамнаас ёс заншил, өв уламжлалаа улсдаа төдийгүй дэлхийд сурталчилж, түгээж байгаа хэмээн өндөр үнэлж, улс даяар жишиг цэцэрлэг болгон зарлаад байгаа юм.