Д.Оюунхорол: Технологийн сангийн санхүүжилтийг нээлттэй болгох шаардлага байна
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
"Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсаныг дэмжсэн. Мөн өчигдөр УИХ-ын даргад Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан. УИХ дээр Инновацын тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлдтгэсэн байгаа гээд энэ том хуулиудыг цогцоор нь хэлэлцэж шинжлэх ухааны салбартаа томоохон шинэчлэл хийх боломжтой болж байгаа. Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, энэ салбарт шаардлагатай байгаа шийдвэрлэх асуудлуудыг эдгээр хууль батлагдснаар шийдвэрлэгдэх боломжтой болж байгаа юм.
Хамгийн чухал нь энэ салбарт санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Цаашлаад энэ салбарт төрөөс баримтлах бодлогыг гаргах ёстой. Мөн шинжлэх ухааны цөм хөтөлбөр, тулгамдсан асуудлуудаа уялдуулж шийдвэрлэх боломжтой юм.
Технологийн сангийн санхүүжилтийг нээлттэй болгох шаардлага байгаа. Төсөл шалгаруулах арга хэлбэрийг өөрчлөх, хөндлөнгийн дүгнэлтийг хийлгэдэг.
Эрдэмтдийн ажлыг бүтээлтэй нь уялдуулж үнэлэх ийм шаардлага байна. Дэлхийн тавцанд улс орныхоо нэрийг гаргаж байгаа авьяаслаг эрдэмтдээ оюуны баялагт бүртгэж, дэмжиж ажиллах асуудлыг хуульд оруулах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний лаборатори баазыг нэмэгдүүлэх чухал байна. Ийм олон эрх зүйн зохицуулалтыг эдгээр хуулийн хэлэлцүүлгээр ярьж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна."
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан