
2019.10.17
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VII хурал болж, шинэ ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сонгожээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм.