
2019.06.12
Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хорооны даргаар томиллоо
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилох ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг томилох саналыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцууллаа.