2019.05.31

А.Сүхбат: Өмнө нь гарч байсан алдаагаа засах гэж энэ хуулийг шинэчилэн найруулж байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019.04.24 өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

"Уул уурхайн авто зам гэж их ярьж байна. 30 гаруй уурхайгаас олон мянган хүнд даацын машин явж байна. Энд байгаль орчинд ээлтэй ширхэг ч юм байхгүй. Харин аюулгүй байдал, стандартын дагуу баригдаж чадах уу гэсэн асуудлыг би байнга ярих болно. 

Автозамыг муу баривал хүн ам, ард иргэдэд хор хөнөөлтэй зүйл. Зам тээврийн ослоор олон мянган хүн амь насаа алдаж байна. Гэмтэж бэртэж байна. Тиймээс замын барилгын ажлыг чанартай, стандартын дагуу хийх тал дээр хуулийн дагуу анхаарах хэрэгтэй.

Хэвтээ босоо тэнхлэгийн замууд байна. Эдгээр засвар ашиглалтыг АЗЗА компаниуд хариуцдаг. Төсөв орж ирэхгүй л бол юу ч хийдэггүй. Замын хагархайг ухаад хаячихдаг. Тэрэнд нь машины дугуй хагарч, эд анги нь эвдэрдэг. Цаашид замын завсарын ажлыг бид ярих хэрэгтэй болсон.

Нарны гүүр, Нарны зам олон жил болж байна. Налайхын зам 50 гаруй жил болж байна. Стандартаар, чанартай сайн барьсан зам ийм байдаг."