Ж.Бат-Эрдэнэ: Зам тавьсан байгууллага мөн хөндлөнгөөс хяналт тавьж буй байгууллага хоёр хоёул хариуцлага хүлээнэ
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл :"Өндөр үнээр зам тавьдаг. Өнгөрсөн жил Гүнтийн замыг тавьсан. Энэ зам хагараад эвдэрчихэн байна лээ. Замын хариуцлагын асуудлыг хэн хүлээдэг юм бэ? Гүнтийн замыг нийслэлээс хариуцаж ажиллсан гэх юм.
Нийслэл, зам тээврийн яамыг холбоотой ажилладаг гэж бодож байна.Ер нь зам бариад эвдэрч, муудахад хэн нь хариуцлага хүлээж, асуудлыг шийдвэрлэдэг вэ?" гэв.
УИХ-ын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ: Д.Сарангэрэл гишүүний асуулт маань өөр олон гишүүний асуулттай давхцах байх гэж бодож байна. Тэгэхээр зам гэдэг маань анхнаасаа тавигдахдаа зураг төслөөр тавигддаг зураг төслийн чанараас ихээхэн шалтгаалж байдаг. Хоёрт гүйцэтгэх байгууллагаас шалтгаалж байдаг. Гуравт тухайн замын хяналт үнэлгээг хийсэн байгуулллагаас шалтгаалдаг юм. Чанар стандартыг сайжруулахын тулд нэг жил байсныг хоёр жил болгосон.
Хуучин гурван жил байсныг нэг жил болгосон. Буцаагаад хоёр жил болгосон. Энэ нь зөвхөн барилгын компанидаа бус хөндлөнгөөс хяналт хийж буй компанитай хамаатай юм. Тиймээс барилга барьж байгаа буюу хөндлөнгөөс хяналт тавьж байгаа байдалд хоёуланд нь чанарын баталгааг хоёр жил байна шүү энэ хугацаанд та бүхэн хамтарч хариуцна гэсэн заалтыг оруулж ирж байгаа.