Авто замын салбарын хүндрэл "цүнх барьсан" компаниудаас болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Энэхүү хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдээн хэд хэдэн асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Авто замын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон. Дэмжиж байна.
Өнгөрсөн жилүүдийн зээл, тусламжийн тодорхой хэмжээг авто замд зарцуулсан. Авто замыг өртөг яагаад өөрчлөгдөв? мөн өртөг анх гэрээ байгуулснаасаа нэмэгдсэн шалтгаан нь юу байв? 500 хүртэл хувьд нэмэгдүүлсэн гэсэн тоо хүртэл ярьж байсан.
Р.Буд дарга Та мэднэ. Таныг УИХ-ын гишүүн байх үед Бид хэдэн төгрөгийн зөрүүг гаргуулах гэж УИХ-д оруулж ирээд бөөн хэл ам болж, арай гэж төсөвлүүлдэг байсан. Гэтэл өнгөрсөн жилүүдэд маш их мөнгө санааны зоргоор нэмэгдсэн. Чанар, стандарт хэвээрээ байхад үнийн дүн өссөн энэ асуудал дээр дүгнэлт хийсэн үү?
Хэвтээ, босоо тэнхлэгийн авто замын сүлжээ аль эрт батлагдсан. Энэ сүлжээгээ яг барьж ажиллаж байгаа юу? Хэдэн км зам барьж байж аймаг орон нутгаа УБ-тай холбох вэ? Зам арчлалт дээр ямар байна вэ? эвдрэл, элэгдэл ямар байна вэ?
Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат хариулав
Хөгжлийн банкаар ажил гүйцэтгэсэн төслүүдийн ЗГ-аас ажлын хэсэг гаргаж шалгасан.
Ялангуяа авто замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал дээр дүгнэлт хийгээд үзэхэд ноцтой асуудал байгаа. Үүнийг ЗГ болон МАН-ын бүлэг дээр ярьсан.
Тэгэхээр хамгийн түрүүнд Бид авто замын компаниудаа цэгцлэх ёстой. Монголд авто зам барих тусгай зөвшөөрөл авсан 550 гаруй компани байна. Шулуухан хэлэхэд, олонхи нь гэрчилгээ, тамгатай "цүнх барьсан" компаниуд бий. Тэд тендер ордог. Хямдхан үнэ өгч ялдаг. Тэгээд дараа нь тендерийнхээ үүнийг нэмэгдүүлэх гэж зүтгэдэг.
Тиймээс бид эндээс ажлаа эхэлж байгаа. Үнэндээ ямар техник тоног төхөөрөмж, боловсон хүчингүй компаниуд энэ тендерт орж ирж үймүүлснээс болж ийм байдалд орсон.
Хэвтээ, босоо тэнхлэгийн бодлогыг барьж ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд 21 аймгийн нийслэл хотой холбох ажлын хувьд 6 аймаг холбогдоогүй байгаа. ЗГ-ын мөрийн хөтөлбөрт 2020 хүртэл 21 аймгаа хатуу хучилттай авто замаар холбох зорилт дэвшүүлсэн байгаа. Одоо 500 гаруй км зам барьчих юм бол энэ 6 аймаг бүрэн холбогдох юмаа. зам арчилгаа маш чухал. Гадны туршлагаас харахад ДНБ-ын 2 хүртэл хувийн энэ ажилд төсөвлөдөг. Манай улс 0,02 хувийн төсөв тавьж байгаа.
Өнгөрсөн 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан. Энэ хэмжээгээр замыг нэмэгдсэн учраас арчилгааны төсөв дагаад өсөж байх ёстой уг нь. аймгуудын АЗЗА-ууд санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, цалингаа тавьж чадахгүй, хүнд нөхцөлтэй байгаа.