Л.Оюун-Эрдэнэ: Мах экспортлох квотыг тогтоож магадгүй
2019.05.17

Л.Оюун-Эрдэнэ: Мах экспортлох квотыг тогтоож магадгүй

Махны үнийн ѳсѳлттэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас мах экспортлогч ААН-үүдэд шалгалт явуулсан. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагаас махны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ. Тухайлбал, цаг агаар муудсан үечлэл, экспортод үхрийн мах их хэмжээгээр гаргасан нь үхрийн махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж үзсэн байна. Түүнчлэн махны экспортын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ААН- үүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй гэж үзэн, шалгалт явуулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотгов.

Тэрбээр “Зөвшөөрөлгүй компаниуд, ченжүүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй асуудлыг Тагнуулын Ерөнхий газраас шалгасан. Мөн мах үнийн асуудлаар ажлын хэсэг гарч, “Хүчит шонхор”, “Эмээлт” захуудын хөдөлгөөнийг ажиглаад 5-6 хонож байна. Энэ дагуу ТЕГ-аас зарим байгууллагыг шалгаж хууль бусаар мах нөөцөлсөн эсэхийг нь тодруулсан болов уу гэж би хувьдаа ойлгосон” гэв.

Түүнчлэн мах экспортлох квотыг тогтоох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.

Сэтгүүлч Ш.Адъяамаа