ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав
2019.05.15

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй, яамны газрын дарга нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон ажлын албаныхантай  ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, махны нийлүүлэлт, мал эмнэлэг ариутгал хардваргүйжүүлэлт, хяналт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инноваци, хүлэмж, зоорь, хүлэмжийн аж ахуй байгуулах асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов.

Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо.