Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв.
“Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа зээл дээр Засгийн газар баталгаа гаргах, сүү сүүн бүтээгдэхүүний экспортын зөвшөөрлийг улсаас дэмжих асуудлыг хөндсөн юм. Харин “Витафит” ХХК-ны дэд захирал Т.Сайнбилэг “Экспортын бүтээгдэхүүний асуудал хөөцөлдөөд явахаар Европын холбоо сүүн бүтээгдэхүүн дээр А,В,С ангилал тогтоодог. B ангилалд ОХУ, БНХАУ багтсан. Гэтэл манай улсаас үүнд хандаагүй бүртгэлжүүлэх асуудал орхигдсон. Төрийн нэг цонхны гадаад бодлого алдагдсан байна гэв. “Сүү” ХК-ны гүйцэтгэх захирал С.Мандухай Сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, сүүний урамшуулал, ферм малчныг хоршуулах, квот тогтоосон асуудал нь хүндрэл учруулдаг талаар дуулгав.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан
“Монгол Улсын ерөнхийлөгч чиглэл өгөөд Хүнсчдийн холбоо зохион байгуулаад 6 сард зөвлөгөөн хийхээр бэлтгэл ажил эхэлсэн байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнөөр асуудлаа тодорхой болгомоор байна. Өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, сүүний салбарын хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгомоор байна. Зөвлөгөөний өмнө бодлогоо тодорхойлох, хэрэгжүүлэх үе шат, арга механизм тодорхойлох хамтарсан ажлын хэсэг томилж ажиллуулъя. Бидэнд суугаад шийдвэл асуудлууд байна. Сүүний урамшуулалд 4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг хэрхэн ашиглах уу. Арвижуулаад өгөөжтэй, өргөн хүрээтэй арга хэмжээ авч, ажиллах боломж байна уу. Зах зээлийн зарчимтай нийцүүлэх арга зам байна уу. Зах зээл яривал үйлдвэрлэгч нар банкнаас зээл аваад, түүгээрээ эргэлтийн хөрөнгөө бүрдүүлээд, тоног төхөөрөмжөө шинэчлээд явах горимруугаа орно. Тэгтэл баталгаа, хүү, хугацааны асуудал гарч байна. Тэгвэл энэ чиглэлд мөнгөө ашиглавал магадгүй тодорхой хэмжээний зээлийн хүүгийн хөнгөлөлт маягаар ашиглавал, цаана нь санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ нэмэгдэх боломж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас тодорхой механизм дээр зөвлөлдөж ярих нь зөв гэж бодож байна. Тэжээлгүйгээр эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй байх боломжгүй. Тэжээлийн салбарын хөгжлийн асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үүний тулд тэжээл тариалах бололцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Усалгаатай хөгжүүлэх шаардлагатай. Цаашид улсын нөөцөд ногоон тэжээл бэлтгэдэг механизм бий болгох хэрэгтэй. Үүнийгээ газар тариалангийн салбартай оновчтой хослуулах уу. Сүү үйлдвэрлэгч дотоодын хэрэглэгчийг чанартай сүүгээр хангах, цаашлаад экспортод шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг бидний тавьж байгаа зорилго юм” гэв.