Н.Учрал: Эдийн бус баялагаа барьцаанд тавиад зээл авах, хөрөнгө оруулалт хийх бололцоонууд нээгдэнэ
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:
Давхардал бол гарч байгаа давхардуулаад бүртгэчихсэн тэгээд урд нь нэг тодотгол хийгээд л өөр гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр бид барааны тэмдэгтийг нь анхдагч гэж үзээд дээрээс нь оюуны өмчийн мэргэжлийн шинжээчид тодорхой үнэлгээтэй болгож байгаа.
Энэ хуулин дээр тусгаж байгаа гол зохицуулалт бол оюуны өмчийн байгууллагын тогтолцоо нь ойлгомжтой болоод ирнэ мөн оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид тусдаа статустай болно, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бий болно, оюуны өмчинй зуучлалыг оюуны өмчийн төв байгууллага өөрөө олгодог болж ирнэ.
Давхардал гэж байхгүй болно. Дэлхийн аль ч оронд очсон манай барааны тэмдэг бүтээгдэхүүний ашигтай загвар давхардахгүй. Эдийн бус баялагаа барьцаанд тавиад зээл авдаг, хөрөнгө оруулалт хийх бололцоонууд нь нээгдэх учир цаг үеэ олсон хууль юм.