2019.01.07

УИХ-ын даргыг огцрох хүртэл жагсаал үргэлжилнэ

Манан бүлэглэл гэхээр нам гэж ойлгодог бол энэ нь нам харгалзахгүй нийлсэн эдийн засаг бизнесийн бүлэглэл хэмээн УИХ ын зарим гишүүд хэлж байсан юм.  

Улс төрийн эрх мэдэл бүхий хөрөнгө мөнгөтэй хүмүүс Монголын ард түмний баялгийг гадаадад худалдаж хууль бус үйлдэлдээ хүчний байгууллагыг татан оруулж өөрийн хүслээр хөдөлгөдөг болсон нь Манан бүлэглэлийн бий болгосон шударга бусын хонгил хэмээн тодотгож байгаа.  Үүнийг зогсоох зорилготой гэдгээ мэдэгдсэн жагсаал өнгөрсөн оны сүүлээр төв талбайд болсон. Жагсаалд оролцогчид УИХ ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх шаардлага тавьж байгаа юм.