Ч.Улаан: Монголын төрд МАНАН гэж бүлэглэл байдаг нь үнэн
2019.01.07

Ч.Улаан: Монголын төрд МАНАН гэж бүлэглэл байдаг нь үнэн

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Учир нь, энэ өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг парламентад өргөн барьсан бөгөөд МАН-ын бүлэг эл төслийг хэлэлцэхтэй холбогдуулж, засварлага хүссэн юм. Чуулганы хуралдааны хойшилсны дараа УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг намын тань гишүүд дэмжсэн ч өнөөг хэр нь албан ёсоор томилоогүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хүнс, хөдөө аж ахуйн салбар сайдгүй хэвээр байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцээд, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцэх явцад чуулган завсарлачихсан. Ингээд хүлээлтийн байдалтай л байж байна даа.

-Та УИХ-д олон удаа сонгогдож байгаа туршлагатай улстөрч. Энэ удаагийн парламентад үүссэн шиг нөхцөл байдал өмнө нь гарч байв уу?

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхлээд хэлэлцэх ёстой. Хэрвээ тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл яах вэ. Ямар нөхцөл байдал үүсэх бол?

-УИХ-ын Дэгийн тухай хууль гэж бий. Холбогдох байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаас эцсийн хариу гарах ёстой. Хуулиа л дагана.  

-УИХ хуралдаж чадахгүй байгаа болохоор шаардлагатай томилгоогоо ч хийж чадахгүй байна. Жишээ нь, манай улсын хамгийн чухал салбар хэцүү цаг үед эзэнгүй байгааг хэрхэн харж байна вэ?

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

-Та өмнө нь намаасаа татгалзаж байсан. Ийм хүнийг сайд болгох нь хэр зөв юм бэ гэж шүүмжлэх хүмүүс олон бий?

-Улс төрийн асуудал, засаг төрийн асуудлыг хооронд нь ялгаж салгаж авч үзэх ёстой байх. Засгийн газар гэдэг бол мэргэжлийн өндөр төвшинд ажиллах ёстой институци. Тиймээс мэргэжлийн тал нь илүү давамгайлах байлгүй дээ.

-Одоо УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх, эсвэл хэвээрээ үлдээхийн аль ч бай эрх баригч намд цаашид ийм асуудал хээвэр үргэлжилбэл яах вэ. Монгол төрийн дээр нам байна уу, намын дээр төр байна уу?

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

-Ингэхэд, энэ их улс төрийн дуулиан дундуур ХХААХҮ-ийн салбарт анхаарал хандуулж байгаа хүн байна уу?

-Хөдөө аж ахуйн салбар бол Монголын ард түмний амьдралд хамгийн ойр салбар юм. Өдөр тутам асуудалтай тулгарч байдаг салбар. Идэж уух, өмсөх зүүхээс эхлээд л энэ яаманд харьяалагддаг. Ялангуяа өвөлжилтийн байдал, мал аж ахуй, газар тариалан, хүнсний бараа бүтээгдэхүүний хангамжийн асуудал гэх мэтчилэн бидэнд байнга сонсогдож, яригдаж байгаа сэдэв олон бий. Гэхдээ би өнөөдөр албан ёсоор томилогдоогүй байгаа учраас шийдвэр гаргах төвшинд оролцож чадахгүй байна.

-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байгаа 40 гишүүний нэг нь та. Түүнийг огцруулснаар нам дотор чинь үүсээд байгаа асуудал намжих уу?

-Эхлэл нь тавигдах байх аа гэж бодож байна. Нэг ажил эхлэхэд цаашдаа нэлээд өргөн хүрээг тэлж явагдах байх гэж итгэж байгаа.

-Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэл гэж үнэхээр байдаг юм уу. Та тэр хонгилоор нь явж үзэв үү?

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

-Шинэ МАНАН бүлэглэл бий болчихвий гэх хардлага нийгэмд байна шүү дээ?

-Эхлээд байгаа МАНАН-гаа устгачихъя. Дараа нь тийм юм үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлье. Тэгвэл дахиж МАНАН гэх нэр томьёог улс төрд хэрэглэхгүй болно.

-Төрийн ажил гацаанаас гарч та ХХААХҮ-ийн сайд болвол махны үнийг яаж барих вэ. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл байх шиг байна шүү дээ?

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!