Л.Болд: Эрдэнэт, Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсмоор байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
“Бямба гаригт хэлэлцэх асуудалтай холбоотой О.Баасанхүү гишүүнтэй ижил бодолтой байна. МАА талаар сонсох гэхээс илүү шинэ сайдыг нь томилоод, тэр сайд нь бодлогоо танилцуулсан нь дээр биш үү? Мөн Эрдэнэттэй холбоотой ажлын хэсэг дүнгээ бэлэн болгосон гэсэн. Тэрийг чинь сонсмоор байна. Иргэдэд ЖДҮ гэсэн асуудлаас илүү энэ талаар яриад сонсоод явсан нь дээр биздээ. Намайг гүтгээд л байсан. Оюутолгойн гэрээ батлагдахад чи юу ч хэлээгүй гэж Ц.Даваасүрэн сайд хэлж байсан. Гэтэл би тэр үед Батлан хамгаалахын сайд байсан. Гэсэн ч би Дубайн гэрээ, Оюутолгойн асуудлыг дэмжихгүй гэдгээ хэлж байсан 10 гаруй удаагийн тэмдэглэл байна. Гүтгэхээ боль. Тиймээс энэ Эрдэнэт, Оюутолгойн ажлын хэсэг дүгнэлтээ энэ 7 хоногт танилцуулж хэлэлцуүүлэх гаардлагатай байна.”
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25