О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хөрөнгө xуpaax тухай хуулийн төслийг боловсруулав
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдсэн. Улмаар Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж,10 сарыг үдсэн юм.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдон ажилласан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн онцлох таван ажил...
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ XУPAAX ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэв. Уг хууль нь зөвхөн хөрөнгө хураах тухай зохицуулалт биш, АВЛИГЫН ЭСРЭГ БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАХЬ ХҮНИЙ ЭРХИИН МЭДРЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРАВ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа дахь хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, алба хаагчдынхаа ажлын ачааллыг бууруулах, тэдэнд олгох эрдэм шинжилгээ, сургалтын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж эхлээд байна. Мөн орон даяар цагдаагийн алба, хэлтсүүдийн үйлчилгээний өрөөнд 1258 хөдөлгөөнт камерт суурилуулснаар цагдаагийн алба хаагч мэдүүлэг авах үед хүний эрх зөрчдөг эсэх эргэлзээг тайлах боломжтой болсон.
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ Al-ААР ДАМЖУУЛАН ХҮРГЭДЭГ ДЭЛХИЙН ДЭЛХИЙН АНХНЫ УЛС БОЛНО
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр нийт хэмжээгээр 59 өмгөөлөгч ажиллаж байгаа нь хүрэлцэхгүй байгааг илтгэж байна. Тиймээс Хууль зүйн туслалцааны төвд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх Al програмыг бүтээхээр тендер зарласан. Ингэснээр уг аппликэйшнээр дамжуулан иргэд дэлхийн хаанаас ч хууль зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой. Түүнчлэн Монгол Улс иргэдэд зориулан төрөөс хууль зүйн зөвлөгөөг хиймэл оюун ухаанаар дамжуулан хүргэдэг дэлхийн анхны улс болох юм.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛНА
Шүүхийн шийдвэр биелдэггүй олон жил болдог, иргэд аж ахуйн нэгжүүд маш ихээр хохирч байгаа зэрэгтэй уялдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай (шинэчлэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ.
АЖИЛ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИН УРАМШУУЛЛЫГ НЭМЭГДҮҮЛЭВ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажилласан 1 жилийн хугацааг 1 жил 3 сараар тооцон нэмэгдүүлж, алба хаагчдын тэтгэвэрт тусгайлсан алба хаасан хугацааны цалинг 10–20 хувиар нэмэгдүүлсэн. Хилийн цэргийн алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувь байсныг 2025 оны 01-р сарын 01-нээс эхлэн 25 хувиар тооцож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх журам мөн энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжээд явж байна. Шүүх шинжилгээний байгууллагын 2025 оны төсөвтөө өмнөх жилийнхээс 47 хувиар өсгөж тусгасан.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хөрөнгө оруулалтад багадаа 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусгай зориулалтын 17 ширхэг тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутгийн Шүүх шинжилгээний нөхцөлд хүлээлгэн өгсөн. Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагын алба хаагчдын цалин урамшууллыг дундажаар 25 хувиар нэмэгдүүллээ.

Сэтгүүлч