
Ц.Мөнхтуяа: Сүүлийн 30 жилийн бодлогын алдаа завхралыг засъя, бодлого тодорхойлогч нар өөрсдөө үлгэрлэе!
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /2025,05,28/-ны өдөр боллоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Бид нар байгаа онохгүй сүүлийн 30 жил явчихжээ. Хараад л байхад бодлогын алдаанаас болж байна. Сая О.Саранчулуун гишүүн хэллээ. Ганбаа гишүүн хэллээ.Үүн дээр бол би үнэхээр 100% санал нэг байна. Одоо сүүлийн 30 жилээ л бид нар зүгээр ярья, өмнөхийг нь яриад яах вэ. Сүүлийн 30 жилийн энэ алдаа завхрал, бодлогын алдаа энэ бүхэн төрд бодлого тодорхойлох гэж гарсан нөхдүүдийн маань юу ч хийгээгүй. Ард иргэдээ биш өөрсдийгөө бодсон, амин хувиа хичээсэн энэ үзлээс болж өнөөдрийн бодит амьдрал, ард иргэдийн амьдрал ямар байгааг нь надаар хэлүүлэлтгүй, манайхан бүгд мэдэж байгаа. Өнөөдөр хоногийн хоолоо яая гэж байгаа ард түмэн эрүүл мэндийнхээ боловсролд яаж анхаарах юм бэ.
Эцсийн эцэст явж, явж энэ чинь ерөөсөө л эдийн засагтай холбоотой асуудал байхгүй юу. Хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс, эрүүл хоол сонгох уу. Өнөөдөр энэ хавдар хооллолтоос 30% нь шалтгаалдаг гэж сая эрүүл мэндийн сайд хэлж байна. Тэгэхээр энэ хамгийн гол суурь асуудал руугаа бүгдээрээ бас анхаарч ормоор байна.Одоо нэг жижигхэн,жижигхэн тулга тойрсон юм л яриад л. Бид нар ер нь аль ч салбар дээр явж байна хэн нэгэнд бурууг тохох гээд. Гэтэл сүүлийн 30 жилд бодлого барьсан нөхдүүд юу хийсэн юм. Өнөөдөр ЭМЯ-ныхныг буруутгах биш, бид өөрсдийгөө буруутгаад одоо юмаа хиймээр байна. Яг үнэндээ бид нарын энэ бодлогын алдаа энэ их хуралд гарсан бодлого хууль тогтоогчдын алдаанаас болж, ард иргэд ингэж ядуу амьдарч байгаа шүү дээ. Үнэхээр зөв бодлого бариад, хөрсөн дээр нь буугаад зөв шийдвэрүүд гаргасан бол өнөөдөр бид нар энд хэрүүл хийгээд асуудал яриад сууж байхгүй.
Тэгээд Т.Мөнхсайхан сайд руу бид нар алдаа, бурууг тохох ямар ч шаардлагагүй. 2024 онд УИХ-ын гишүүн болсон, бид нар юмаа хийе, ажлаа хийе ээ, нөгөө алдагдсан 8 жилийн алдааг засъя гэж ярьдаг шиг сүүлийн 30 жилд энэ завхарсан завхралаа одоо алдаагаа бүгдээрээ яг хөрсөн дээрээ буугаад засмаар байна. Жижиг, сажиг юм яриад л яамныхныг ч буруутгаад л. Алдаатай явсан бодлогуудаа бие бие рүүгээ чихдэг энэ байдлаа больё. Алдаагаа өөрсдөөсөө хайж, өөрсдөөсөө үлгэрлэе. Яг үнэндээ өнөөдөр манай ард иргэдийн амьдрал хэцүү байгаа. Дундаж давхаргаа яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ хэдүүлээ ярья.
Тэгээгүй байж өнөөдөр мянган эрт илрүүлэг, оношилгоо, гоё, гоё юм яриад бол хэрэгжихгүй, хаанаа ч хүрэхгүй. Энэ бол бодлогын том асуудлаа л ярья. Хамгийн гол чухал суурь юм чинь ерөөсөө л эдийн засгийн эрх чөлөө, дундаж давхаргаа олон болгоё.Ард иргэдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэе, ажилтай орлоготой болгоё ядуурлаас нь гаргая. Энэ архидалт, тамхидалт, хавдар бүгдээрээ ядуурлаас эх үүс үүсвэртэй. Бид нар тулга тойрсон байгаа оноогүй, юм яриад суумааргүй байна. Бодлого руугаа оръё, бодлогын алдаа гэдгийг манай гишүүд бүгдээрээ хэлж байна. Би ч санал нэгтэйбайна.

Сэтгүүлч