УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Улс орны анхан шатны нэгж болсон өрх айл, жижиг бизнесийг маш сайн дэмжих хэрэгтэй. Дэмжихийн тулд 2 томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Тэр дундаа бага хүүтэйгээс гадна урт хугацаатай зээлийг олгох юм. Өөрөөр хэлбэл 3-5 жилийн хугацаанд олгочихоор сард төлөх төлбөр өндөр учраас үйлдвэрийн байр барих, тоног төхөөрөмж авахад ямар ч ашиггүй болдог. Тиймээс хүү багаас гадна хугацааг 10-20 жилээр олгодог байх хэрэгтэй. Хүн бүрийн бизнесийг дэмжье гэвэл Ипотекийн зээлийн адилаар урт хугацаатай зээл олгох хэрэгтэй. Урт хугацаатай болгочихоор эх үүсвэр хэрэг болно. Үүнийг улсын төсвөөс жил бүр нэмэгдүүлэхээс гадна Үндэсний баялгын сантайгаа уяж өгөх хэрэгтэй. Одоогийн байгаа тогтолцоог бүхэлд нь шинэчлэх, олон улсын жишигт хүргэх шаардлагатай. Тэгж байж олон улсын жишиг буюу ДНБ-ий 40 хувьд жижиг дунд бизнесийн эзлэх хувь хэмжээ дүйцнэ.