2010.03.10

Ниймгийн даатгалын 66 жилийн ойн мэндчилгээ

Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага нь нийгмийн даатгалын хүрээг өргөжүүлэх, сангийн орлого бүрдүүлэлтийг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд олгох, даатгуулагчийн эмчилгээний зардал, төпбөрийг санхүүжүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд сурталчлах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад гол анхаарал хүчээ төвлөрүүлэн ажиллалаа.

Тайлант хугацаанд нийгмийн даатгалын санг улсын төсвөөс тусгаарлан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, гадаад оронд ажиллаж буй Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулж тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, гадаад харилцааг хөгжүүлэх болон Солонгос улсад гэрээний дагуу ажиллаж байгаад эх орондоо ирсэн монгол иргэдийн Солонгосын тэтгэврийн санд төлсөн шимтгэлийг буцаан олгох талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бүрэлдэн тогтсоноос буюу 1995 оноос хойших 12 жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж шинэчлэлийн хүрзэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох зорилгоор "Нийгмийн даатгалын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөлгөөн"-ийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд Улсын их хурлын, Засгийн газрын, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд, төр захиргааны төв байгууллагын удирдах ажилтнууд, нийгмийн даатгалын албадын төлөөлөл бүхий 450 төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн тус зөвлөлгөөнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын болон гадаад орны зочид урилгаар оролцож цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг гүнзгийрүүлэх талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

2007 оны "Нийгмийн даатгалын уйл ажиллагаа тайлан"-д нийгмийн даатгалын тухай хууль, эрх зүйн шинэчлэлт, санхүүгийн уйл ажиллагаа, сургалт, сурталчилгаа, хяналт, мониторинг, эрүүл мэндийн даатгал, эмнэлэг, хөдөлмөрийн магадлал, гадаад дотоодын хамтын ажиллагааны чиглэл зэргийг өмнөх жилүүдийн гүйцэтгэлтэй харьцуулан гаргаж тусгасан болно,

Нийгмийн даатгалын санхүүгийн зах зээлийн судалгаа хийж, сангийн менежментийг боловсронгуй болгох, сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах талаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг холбогдох газарт саналаа илэрхийлэн хамтран ажиллаж байна. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос, хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахын тулд нийгмийн даатгалын тогтолцооноос өмнөх үеийн тэтгэвэрт зориулан нэрийн дансанд хуримтлагдах хөрөнгөөс зарцуулсныг тооцож улсын төсвөөс гаргуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр төлөвлөөд байна.

Энэ дашрамд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, даатгуулагч болон манай газрын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллагч төрийн, төрийн бус олон нийтийн байгууллагуудад талархалаа илэрхийлэхийн хамт Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсний 66 жилийн ойн баярын мэнд хүргье.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.