2018.10.26

М.Билэгт: Хуулиас бичил бизнес эрхлэгчийг хасах нь зүйтэй

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дөнгөж бизнесээ эхлээд ажиллах арга барилаа олж байгаа хүмүүс, нөхөрлөл, хоршоод маш бага хэмжээний зээлээ аваад явдаг. Гэтэл энэ хуулиар бичил үйлдвэрлэл эрхлэгчийг ЖДҮ-ийн сангаас зээл авах ангилалд оруулахаар хаанаас ч зээлээ авах боломжгүй болчихно. Тиймээс бичил бизнес эрхлэгч гэсэн ангиллыг энэ хуулиас хасах хэрэгтэй.”