Н.Учрал: Хуульд байгаа нэр томъёог нэгдсэн ойлголттой болгох хэрэгтэй
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
“Хуулийн нэр томъёоны хувьд ойлгомжгүй байдал их үүсэхээр байна. Аж үйлдвэрийн парк байгуулна гэж энэ хуульд орсон байна. Үүнийг үйлдвэр технологийн паркын хуульд заасанд хамаарах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Шинжлэх ухааны технологийн паркын тухай гэж тусдаа хууль гарах ёстой. Үүнд Эдийн засгийн чөлөөт бүс нь уялдаад ЖДҮ-ийн оролцоог нэмээд явбал ЖДҮ-д татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Тиймээс ажлын хэсэг анхаараарай.”
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан