Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй
2018.10.11

Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу тухайн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн нөхөн сонгуульд нэр дэвшигчид 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх шаардлагатай болж байгаа юм. Харин Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэж заасныг зөрчсөн байна. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар маргааныг хянан хэлэлцсэн байна. Тэдний Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. 

Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж хоёул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.БолдЛ.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, С.ЧинзоригС.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. 

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй байнгын хорооны санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ