Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг баталлаа
Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөл батлагдан хэрэгжснээр агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдан, зах зээлийн зарчмаар өрсөлдөх, зорчигч тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үнэ тарифыг бууруулах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн салбарын сайд үзэж байгаа.
Мөн хууль батлагдсанаар Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах, зах зээлийн либералчлалыг бий болгох юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Тус байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй хобогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдав.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn