2018.06.29

Д.Тэрбишдагва: Энэ төсөл чуулганы хаалт, наадам тааруулж орж байгаа хүмүүст хардлага төрүүлээд байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "энэ төсөл УИХ-ын чуулганы хаалт, бас наадам тааруулж орж байгаа нь хүмүүст хардлага төрүүлээд байгаа гэдгийг хэлсэн юм. 

Тэрээр хэд хэдэн асуултыг асууж, хариулт авлаа. 

Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Солонгосоос сард 70 мянган хүн нисдэг, гэтэл боломж нь 50 орчим мянга байдаг. Өөрөөр хэлбэл 15-20 мянган хүн бухимдалтай байдаг. Энэ хууль батлагдсанаар энэ бухимдал арилж чадах уу?

Мөн Солонгосын нислэг цагтаа ерөөсөө нисэж чаддаггүй. Энэ нь Солонгосын хойг дах цэргийн нислэгүүдээс болдог гэж үнэн үү?

Энэ төсөл УИХ-ын чуулганы хаалт, бас наадам тааруулж орж байгаа нь хүмүүст хардлага төрүүлээд байгаа гэдгийг хэлсэн юм. Эртхэн оруулж ирэх боломжтой байсан. Тэгсэн бол өдийд ийм бухимдал аль аль талдаа үүсэхгүй байсан

Түүний асуултад МИАТ-ын захирал хариулт өглөө

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn