2018.06.29

С.Эрдэнэ: МИАТ-ынхан өөрсдийгөө дайчлаад ажиллавал болохоор л харагдах юм

Өнөөдөр УИХ-ын чуулганаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ МИАТ-тай холбоотой хэд хэдэн асуултыг салбарын сайд болон МИАТ-ын захирлаас асуулт асуулаа.

С.Эрдэнэ

МИАТ-ын дотоод үйл ажиллагаа, зардлуудыг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Өнөөдөр 800 гаруй хүн ажилладаг гэсэн тоо байна. Гэтэл хэдэн онгоцтой билээ? хэдэн нислэг хийж байгаа билээ. Энэ бүх хүний зардал чинь нөгөө иргэдийн билетийн үнэ дээр "ачаа" болж байгаа биш үү? үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Хөшгийн хөндийн Нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ? тэгээд хуучин онгоцны буудлаа хувьчлана гэсэн яриа байна. Зориулалтынх нь дагуу ашигласан дээр биш үү? Нисэхийн аюулгүй байдлын түвшин ямар байна вэ?

Ер нь харж байхад менежментийн асуудал чинь хэт доголдоод, арга бололцоо хайгаад, иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэй ажиллахаар дайчлаад ажиллавал болохоор л харагдах юм. 

Түүний асуултад Салбарын сайд, МИАТ-ын захирлаас асуулт асуулаа

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn