2018.06.29

Л.Мөнхбаатар: Усан тээврийн аюулгүй байдлын асуудлыг одоо л хэлэлцэх ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдөр хуралдаад УИХ-ын энэ хаврын чуулган хаалтаа хийх юм. 

Чуулган хаалтаа хийж байгаатай холбогдуулан, хэлэлцэх асуудлууд нийлээд "овоороод" байгаа билээ. 

Гишүүдийн зүгээс чуулган хаахаас өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал, төслүүд байгаагааг хурлдааны эхэнд УИХ-ын даргад сануулсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Усан тээврийн аюулгүй байдлын асуудлыг одоо л хэлэлцэх ёстой.

Усан тээврийн аюулгүй байдлын асуудлаар Зам тээврий сайдад миний бие асуулга тавьсан. Өнгөрсөн 7 хоногийн Даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлын хариуг өнөөдөр УИХ-ын чуулганаар сонсохоор хувиар тавьсан. Гэтэл өнөөдөр өөр гишүүний тавьсан асуулгын хариуг сонсохоор болсон байна. Яагаад хасагдсан вэ?

Ер нь усан замын тээврийн аюулгүй байдлын асуудал тулгамдаж байгаа асуудал шүү дээ. Хөвсгөл, Буйр, Хяргас, Увс гээд томоохон нуур, голуудад хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой олон бэрхшээлүүд гарч байгаа, эрх зүйн зохицуулалт шаардаж байгаа.. Одоо л энэ асуудал руу анхаарал хандуулдаг цаг л даа. Намрын чуулганаар хэлэлцэхэд оройтсон байна. Тэгэхээр өмнө нь гаргасан хувиарын дагуу өнөөдөр хэлэлцэж өгнө үү.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn