
2018.06.27
Монгол улс 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна